Нүүр » 2015 » April » 8 » Та амьдралдаа сэтгэл хангалуун биш байна уу?
11:48 PM
Та амьдралдаа сэтгэл хангалуун биш байна уу?

Өнөөдөр харих гээд тэнгисийн тэнд явж байхад нэг гуйлга гуйдаг ах гөлөг тэвэрчихсэн юм ярин зогсоно. Зам гарах гэж байгаа бололтой нөгөө гөлгөндөө за 2уулаа одоо зам гарнаа болгоомжтой явна шүү гээд л тас тэвэрсээр зам гарлаа. Би ч араас нь зам гарлаа нөгөө ах зам гараад нөгөө гөлөгөө замын хажуугийн шонгоос уяад бас хажууд нь нэг хайрцагаар үүр хийчэхсэн дотор нь дулаалга хийгээд л гөлгөө хийсэн надад энэ үнэхээр таалагдсан. Тэгээд л кермаанаасаа гөлгөндөө хоол гаргаж өгөөд л түүнийгэ илнэ. Ах ч цаанахан нь суугаад дуу дуулан гуйлгаа гуйх ч нөгөө гөлгөн дээрэ ахин дахин очиж илнэ. Хүмүүсээ хүн ямар байх нь хамаагүй хүний сэтгэл ямар байх нь л чухал. Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй. Энийг уншаад нэгийг бодох байх гэж бодлоо.

Ингээд хархад амьдрал үнхээр Баялаг мөн хүн ямар ч үед амьд байж чаддаг энэ хүн өнөөдөр өөрийхөө хоол унд хувцийг зовон яадан олж байхад энэ гөлөгийг авж тэжээж байна хүн болгон амьдралдаа сэтгэл хангалуун амьдраж чаддаг юм гэдгийг энэ ах харуулж байна. Хүний хэрэгцээ маш их та өнөөдөр болохгүй байна бүтэхгүй байна идэх хоолоо голж өмсөх хувцаа голоод яваад байвал та өөрөө гологдмол нэгэн болно харин тэгхийн оронд та өөрийн амьдралд сэтгэл хангалуун байгаарай та өнөөдөр алдаж болно Ирээдүйд юу болхон мэдэгдэхгүй яааж ч өөр болж магад. Та өнөөдөр уух устай орогнох гэртэй байгадаа азтай хүн (Бусад хүнд ийм боломж олдооод байдаггүй юм шүү.

Үзсэн: 306 | Нэмсэн: Нараа | Үнэлсэн: 4.0/1
Нийт санал: 0
avatar