Нүүр » 2015 » March » 14 » ХОСУУДАД НАСНЫ ЗӨРҮҮ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
7:22 PM
ХОСУУДАД НАСНЫ ЗӨРҮҮ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хуримын сар тохиож байгаа энэ үед гэрлэгсэдийн тоо тасрахгүй байна. Намрын тэргүүн сарын шинийн гуравны Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр болох өчигдөр гэхэд л гэрлэх ёслолын ордонд 85 залуу хос гэр бүл боллоо. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй хосуудын насны зөрүү ихээр гарах болсон. Тэгвэл гэр бүл болоход насны зөрөө цаашдын хамтын амьдралд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг байна.Ингээд хосууддаа насны зөрөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Нас чацуутан хос

Тэдний хайр дурлал гэрлэлтэнд хүргэж эхэндээ хүчтэй халуун байх ба хэзээ ч хагацашгүй. Гэвч шаазан адил хагарч хоёр тийш болох нь элбэг. Ялангуяа их багадаа гэрлэсэн тохиолдолд биологийн хуулиар охидын сэтгэхүйн ба бие бялдрын хөгжил хөвгүүдийнхээс түрүүлж явагддаг тул нөхрөө араасаа чирэх явдал их гардаг. Гэвч дандаа хэн нэгнийг тойглож үүрч явах нь ядаргаатай учир мухардал оруулдаг.Хэрэв бүсгүй, чацуу нөхөртөө хайртай бол насан турш тэвчээр тэсвэр гаргаж байх шаардлагатай болдог байна.

1-2 насны зөрүүтэй хос

Ийм хосуудын холбоо бат бөх үндэс суурьтай байдаг тул баярлахад буруудахгүй. Биенийхээ хүсэл мөрөөдөл болон өмнөө тохиолдсон бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулж улам ойртон дасна. Хамгийн гол нь хэн хэндээ итгэж, хайр сэтгэлээс гадна итгэлцлээ бэхжүүлэх нь чухал агаад тэгж чадсан тохиолдолд цэнгэлийн манлайд зовлонгүй хүрнэ.

3 насны зөрүүтэй хос

Хамгийн “тэнцвэргүй” хосууд гэхэд болно. Тэдний амьдралыг хатуу сорилт, яршигтай шалгуур хүлээж байдаг. Гэрлэлт нь тэмцэл хэрүүл, мөчөөрхөл, тулгалтаар дүүрч эцэстээ бие биеэ тэвчиж чадахгүйд хүрч гутрал цөхрөлд хүрэх нь олон. Хамгийн “гайтай” нь тэд өөрсдөө л өмнөө баахан төвөгтэй асуудлуудыг овоолчихдог “гэмтэй”.

4 насны зөрүүтэй хос

Хамгийн “төгс” учрал энд байдаг. Тэд бүхий л талаараа бие биеэ нөхөж, дутуугаа дүүргэж явдаг. Харилцан маш зохицсон, бусад хүн атаархмаар нийцтэй холбоо тэдний хооронд бий болдог. Ийм хосуудын амьдралд хичнээн хүнд шалгуур тохиосон ч хайр дурлал, итгэл найдвар, хамтын хүч, эв түнжингээр цаг үргэлжид бялхаж байдаг “аз жаргалын булаг” нь тэднийг аварч чаддаг.

5 насны зөрүүтэй хос

Заавал ч үгүй нэг нь тэргүүлэгч, нөгөө нь дагалдагч өөрөөр хэлбэл хаан боол, ноён зарц болох гээд байдаг  талтай.Энэ “дажин”-тай харилцаанд нэг нь хэдий сэтгэл дундуур байвч байнга буулт хийсээр тэвчээр нь барагддаг боловч хичнээн “цус гартал зодолдовч” тос гартлаа тэврэлддэг аж. Тэд бол заяаны хосууд төдийгүй насны амрагууд. Дэндүү тэвчээр шаардсан ийм хосууд байнгын дарамттай явдаг юм.

6 насны зөрүүтэй хос

Зан төрхийн хувьд ойролцоо ч асуудалд өөр өөрөөр ханддагаас үл ойлголцол нь маргаан “зодоон”-д хүргэх нь олонтаа. Хэрэв хоёулаа харилцан ойлголцож чадахгүй бол иймэрхүү хосуудын гэрлэлт нь хэн хэнийхээ хувьд цаг алдсан явдал л болно. Азийнхан ялангуяа монголчуудын хувьд зургаан насны зөрүүтэй хосын гэрлэлтийг “Харш” хэмээн үздэг тул болгоомжилдог.

7 насны зөрүүтэй хос

Гэрлэхээсээ өмнө сайтар тунгаах нь чухал. Тэдэнд таарч тохирох зүйл ховор, бүх юм нь нууцлаг сонин тааварлашгүй байдаг. Ер нь тэдний гэрлэлтийг “аюултай холбоо” гэхэд буруудахгүй. Тэд ямагт бие биенээсээ аливаа юмаа нууж байдаг. Үнэнч журамтай хосуудын амьдрал тэдэнд байхгүй.

8 насны зөрүүтэй хос

Хол юм шиг санагдавч амьдрал дээр тэдний гэрлэлт ховорхон завшаанлаг хослолыг буй болгодог. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандана. Хов жив үүдэвч азаар хэрүүл уруул багатай, тайван гэр бүл. Дундуур нь гуравдагч хүн орохыг оролдовч амжилт олохгүй.

9 насны зөрүүтэй хос

Тун таагүй гэрлэлт. Тэдний хувьд хайр нь сонирхол ч байсан байж болзошгүй. Харилцан зохицох ба таарч тохирох зүйл маш цөөн. Хэрэлдэвч салаад явах нь бас гайгүй. Гэхдээ тэд хэн нэгнийхээ араар тавилтыг хүлээн зөвшөөрдөг мөртлөө байнга хэл амаар байлдах нь их.

10 насны зөрүүтэй хос

Хэрэв хосуудад бие биедээ үнэхээр чин хайртай л юм бол хамтын амьдралаа авч явахад тэднээс маш их чармайлт шаардана. Тав биш арван нас гэдэг яаж ч бодсон хол зөрүү биз дээ. Хүчилж амьдарна гэдэг хэцүү. Гэхдээ хүчилж зүтгэхгүй л юм бол амьдралын машин нь нэг л өдөр зогсчихно. Хэн нэгнийгээ хэтэрхий их харддаг. Хэрэв дундуур нь хүн орж ирвэл салах нь нүд ирмэхийн явдал. Иймд хэн “ах” нь тэвчиж, хүчилж машинаа жолоодох хэрэгтэй болдог.

11-12 насны зөрүүтэй хос

Насны ийм зөрүүтэй хосуудын гэрлэлт нулимс, цөхрөлөөр дүүрэн байдаг гэхэд бараг хилстэхгүй. Зуугаас ерэн хувь нь бүтэлгүйтлээр төгсөнө. Олон нийт тэднийг мөнгөний гэрлэлт гэж үзээд тийм ч таатай хүлээж авдаггүй. Анхны цочмог шохоорхлыг хайр дурлал хэмээн залуухан бүсгүйчүүд гэнэдэж алдах нь түгээмэл байдаг.

13 ба түүнээс дээш насны зөрүүтэй хос

Ийм хосуудыг хайр дурлал холбосон гэж ямар ч хүн итгэдэггүй. Үүнд үнэний хувь 99% байдаг нь ч бас бодит үнэн. Иймд аав шигээ эртэй, эх шигээ эмтэй нийлчих вий гэж эцэг эхчүүд түгшдэг байна.

Үзсэн: 526 | Нэмсэн: Нараа | Үнэлсэн: 0.0/0
Нийт санал: 0
avatar