Нүүр » 2015 » March » 14 » Хайргүй бол сал аль эсвэл чи буудуулах болно
1:03 AM
Хайргүй бол сал аль эсвэл чи буудуулах болно

Та эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаас залхаж, амьдралын ханиа буруу сонгосондоо харамсаж байна уу?  Удаан хугацаанд зовж шаналсаны эцэст та салахаар шийджээ гэж бодъё.

  1. Та хичнээн хэцүү амьдарч, доромжлогдож зүдэрч байсан ч гэр бүлийн амьдрал арай найдвартай, баталгаатай байдаг байдгийг санаарай. Учир нь та эрх чөлөөтэй болж, бие даах үед ирээдүй чинь баталгаагүй, тодорхойгүй болно. Цаашид яаж амьдрах вэ? Би аз жаргалтай болох болов уу? Би яараагүй биз? Эдгээр асуултыг өөртөө тавь. Эрчүүд ч мөн иймэрхүү асуулт өөртөө тавьж эргэлзэж байдаг, бүр эмэгтэйчүүдээс ч хүндээр шаналдаг.
  2. Эрчүүд эрвээхэй шиг нэг бүсгүйгээс нөгөө рүү нисэж явдаг гэсэн ойлголт өргөн тархсан ч үнэндээ бол тэд эмэгтэйчүүдээс илүү тогтвортой, баталгаатай байдлыг эрхэмлэдэг. Нэгэнт тогтсон амьдралаа тэд өөрчлөхийг барагтайд хүсдэггүй, иймээс эхнэртээ хайргүй болсон ч олон жилийн турш цуг амьдарсаар байдаг, яагаад гэвэл тодорхойгүй ирээдүй, өөрчлөлтөөс айдаг. Мөн ганц бие эрчүүд ийм шалтгаанаар гэрлэхээс айдаг. Ийм учраас хэрэв та салахаар шийдсэн бол санаачлагыг өөрөө гаргах хэрэгтэй болно. Нөхрөөсөө тусламж хүсэж найдах хэрэггүй, тэр харин ч эсрэгээр амьдралаа авч үлдэх гэж элдэв арга заль хэрэглэнэ, зовлонтой ч гэсэн цуг амьдрах нь дээр гэж тэр үздэг. Энэ үед та хууртаж бүх гомдлоо мартан дахин шинээр эхлэх гэж магадгүй.
  3. Та нэгэнт харилцаагаа таслахаар шийдсэн бол хурдлах хэрэгтэй. Уян зөөлөн сэтгэлдээ автаад өрөвдөж явсаар өөрийгөө, нөхрөө ч зовоодог. Энэ үед хуучны гомдлоо тайлж, хэрүүл шуугиан дэгдээх хэрэггүй, салах тухайгаа шийдмэг бөгөөд хатуу хэл.
  4. Зарим хүүхнүүд сална гэж айлган нөхрөө буулгаж авдаг. Эхний үед энэ арга дороо үйлчилж та санасандаа хүрнэ. Гэвч нэг л өдөр тэр энэ бүхнээс залхаад “Яв, яв” гэж хэлнэ. Иймээс хэрэв та үнэхээр салахыг хүсээгүй бол энэ аргыг бүү хэрэглээрэй. Харин салахаар шийдсэн бол заавал дайсан болж салах хэрэггүй, хайр сэтгэл алга болсон ч найзууд хэвээр үлдэж болно шүү дээ.
Үзсэн: 348 | Нэмсэн: Нараа | Үнэлсэн: 0.0/0
Нийт санал: 0
avatar